Moнгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах хамгийн дөт бөгөөд үр дүнтэй арга замыг судалгааны дагуу тодорхойлж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах зорилго бүхий Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв(ЭЗБӨЧСТ) 2010 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлсээр байна. Бид эх орныхоо эдийн засаг, өрсөлдөх чадварыг олон улсын аргачлалын дагуу хэмжиж гаргаад байгаа төдийгүй цаашлаад 2012 оноос эхлэн аймгуудын өрсөлдөх чадварыг харьцуулж дүгнэж гаргаад байгаа билээ. Энэхүү аргачлалын дагуу хэмжиж, өргөн цар хүрээ бүхий мэдээллийн санг бий болгохоор тууштай ажиллахаар зорьж байна.