“Монголиан Стар Дистрибюшин” ХХК нь анх 1998 онд “Монголиан Стар Мелшерс” нэртэйгээр Монгол, Америк, Герман улсын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдсан компани юм.

2014 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх, сайжруулах, зах зээлийн шаардлагад нийцүүлэн өөрсдийн үйл ажиллагааны уян хатан, түргэн шуурхай байдлыг хангах зорилгоор “Монголиан Стар Дистрибюшин” ХХК хэмээх дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттай үндэсний компани болсон билээ.

Бид бизнесийн үйл ажиллагаагаа улам өргөжүүлжин тэлж хэрэглэгч, харилцагч, бизнесийн түншүүддээ тасралтгүй найдвартай нийлүүлэлт, түгээлтийг хүргэн ажиллаж, салбартаа тэргүүлэгч компани болох эрхэм зорилго тавин ажиллаж байна.

http://msdistribution.mn/

Portfolio

Our Clients