Монгол Улсын Эм Хангамжийн салбарт “Еврофарм” ХХК 1999 оноос өөрийн гэсэн өнгө аясаар бас нэгэн шинэ түрлэг болон үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. 2005 онд батлагдсан Эм ханган нийлүүлэх байгууллагын бүтэц үйл ажиллагааны MNS 5530:2005 стандартын шаардлагыг хангасан ажлын байр, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчинтэй Монголын томоохон ЭХНБ-ын нэг болон өргөжин ажиллаж байна.
“Еврофарм” ХХК-ний хамт олон эмч, эм зүйч, эрүүл мэндийн салбарын ажилтан ажиллагсдад зориулан аливаа өвчин эмгэгийг эмчлэх үндсэн арга болох эмийн эмчилгээ, түүний шинэ арга барил, орчин үеийн бэлдмэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зэргээр эрүүл мэндийн хөгжлийн асуудалд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирлээ.
Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сангуудад Монгол Улсын Эмийн бүртгэлд бүртгэгдэж лабораториор чанар нь баталгаажсан 1200-аад нэр төрлийн эм бэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл болон гоо сайхан, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг жигд хүртээмжтэй, боломжийн хямд үнээр хангалт хийж байна.