Акума-Эрин" ХХК нь 1992 онд үүсэн байгуулагдаж, Монгол улсын зах зээлд автомашины сэлбэг, аккумулятор, уул уурхай, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн тос тосолгооны материалыг ОХУ, Чех, БНСУ-аас импортлон нэвтрүүлж үйл ажиллагаагаа эхэлсэн. 1998 оноос БНСУ-ын "LG" корпорацийн тос тосолгооны бүтээгдэхүүний Монгол улс дахь албан ёсны дистрибютрээр сонгогдсоноор арван гурав дахь жилдээ амжилттай ажиллаж байна. 2005 оноос БНСУ-ын "LG" корпорацийн нефтийн салбар өргөжин "GS" oil нэртэй бие даасан корпораци болсон билээ.

Энэ үеэс манай компани "GS" oil - ийн Монгол улс дахь онцгой эрхт борлуулагчаар үргэлжлэн ажиллаж байна. Тус компани нь Монгол улсын зах зээлд автомашины тос тосолгооны бүтээгдэхүүн, аккумулятор, сэлбэг хэрэгслийг импортлож эхлүүлсэн анхдагч компаниудын нэг юм. Тос, тосолгооны бүтээгдэхүүн, аккумулятор, бусад сэлбэг хэрэгслийг худалдаалан бөөний болон жижиглэнгийн хэлбэрээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд, аймгийн төв, орон нутгуудад салбар нэгжүүдээрээ дамжуулан борлуулдаг.

http://akuma.mn/

Portfolio

Our Clients