Нью Медиа Групп нь нийгмийн зорилгынхоо хүрээнд санхүүч, нягтлан бодогчид, салбарын мэргэжилтэн, мэргэжлийн байгууллагуудад зориулан “www.accounting.org.mn” цахим системийг бүтээлээ.

“www.accounting.org.mn” цахим систем нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, боловсрол, хамтын харилцаа холбоог нэмэгдүүлэх, харилцан суралцах, сэтгэгдлээ солилцох, салбартаа мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудтай нэг дороос танилцах, салбарт нийтлэгдэж буй ном, сонин сэтгүүлийг унших, захиалах, санхүүч, нягтлан бодогч нарт зориулан зохион байгуулж буй үйл ажиллагаа, арга хэмжээний тухай мэдээллийг нэг дороос авах зэрэг энэ салбарт өрнөж буй үйл ажиллагаа, мэдээллийн урсгалыг нэг дор цогцлоох дэвшилтэт систем юм.

Санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарт мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, албан байгууллага нь“www.accounting.org.mn” цахим системд нэгдэн, бидэнтэй хамтран ажиллаж, салбарынхаа хөгжилд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.


http://accounting.org.mn/

Portfolio

Our Clients